![Сонгогчийн боловсролын хөтөлбөрийн төсөл боловсруулж байна](http://uchral.mn/media/news/original/2022/09/01/017bc01a8f03d9c73e2edaef882d69ff.jpg)
2022.09.01
Сонгогчийн боловсролын хөтөлбөрийн төсөл боловсруулж байна
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо нь БНСУ-ын Үндэсний Сонгуулийн хороотой хамтран сонгогчийн боловсролын чиглэлээр 2024-2026 онд хэрэгжүүлэх хөтөлбөрийн төслийг боловсруулж байна.
Хорооны урилгаар БНСУ-ын Үндэсний сонгуулийн хорооноос томилогдсон төслийн үнэлгээний баг Монгол Улсад ажиллаж, нөхцөл байдлыг судалж, холбогдох талуудтай уулзаж, үнэлгээ хийж байна.
Тус төлөөллийг Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн нар хүлээн авч уулзан сонгогчийн боловсролыг дэлгэрүүлэх чиглэлээр хамтран ажиллах нөхцөл, боломжийг танилцуулж, санал солилцлоо.
ШИНЭ МЭДЭЭ
![](http://uchral.mn/media/news/106x106/2022/12/26/f63471c768d84c0b85f7148795df9403.jpg)
![](http://uchral.mn/media/news/106x106/2022/11/14/fbfdd72cc4b138d2d98d9cbccd62d374.jpg)
АНУ-ын завсрын сонгуулийг ажиглалаа
2022.11.14
![](http://uchral.mn/media/news/106x106/2022/10/17/b5b41fac0361d157d9673ecb926af5ae1.jpg)
"Бид хариуцлагатай сонгогч” сургалт боллоо
2022.10.14