МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Худалдааны салбарт нийт эмэгтэйчүүдийн 44% нь ажиллаж байна
2022.09.01
Эдийн засаг, Худалдаа

Худалдааны салбарт нийт эмэгтэйчүүдийн 44% нь ажиллаж байна

"Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь" Үндэсний чуулган Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд зохион боллоо.

Цар тахлаас шалтгаалж 5 бизнес эрхлэгч эмэгтэй тутмын нэг нь үйл ажиллагаагаа зогсоосон байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: Өрх толгойлсон эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд боломж олгоход анхаарч ажиллах шаардлагатай байгаа юм. Эмэгтэй бизнес эрхлэгчид  жижиг, дунд болон өрхийн бизнест зонхилон ажиллаж байна" гэв.

Эдийн засгийн салбараар нь авч үзвэл худалдааны салбарт хамгийн их буюу 44 хувь, үүний дараа боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 9 хувь, мэргэжлийн шинжлэх ухааны салбарт 7 хувь, тус тус эзэлж байна.
Энэ агуулгаар тэрээр "Худалдааны тухай хуулийг" боловсруулж ажиллаж байгаа билээ.
Мөн тус чуулганаас гарсан санал эмэгтэй бизнес эрхлэгчдийнхээ хэлж буй хүндрэл бэрхшээлүүдийг бодлогын түвшинд тодорхойлж, хууль эрх зүйн баримт бичиг болгох гаргахад санаачилга гарган ажиллах болно" гэлээ.

Түүнчлэн чуулганд оролцсон Сэлэнгэ аймгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөллийг хүлээн авч, хийж хэрэгжүүлж буй ажлууд, болон салбар бүрт бизнес эрхэлж буй эмэгтэйчүүдийнхээ санал, хүсэлтийг хүлээн авч ярилцлаа.

ШИНЭ МЭДЭЭ