МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

СХД-ийн 151 дүгээр сургуулийн багш нар сертификатаа гардан авлаа
2022.08.18
Эдийн засаг, Худалдаа

СХД-ийн 151 дүгээр сургуулийн багш нар сертификатаа гардан авлаа

Энэ хичээлийн жилээс миний бие кембриджийн хөтөлбөрийн заах арга зүйч багш нарынхаа оролцоотойгоор ерөнхий боловсролын 151-р сургуульд кембриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Кембриджийн хөтөлбөрийг энгийнээр хэлбэл үндэсний боловсролын суурь онцлогийг шингээсэн, олон улсын стандарт сургалтын чанарын баталгаажуулалтыг хангах, дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад элсэгчдийг бэлтгэх сургалтын шаталсан тогтолцоо юм.

Дэлхийн шилдэг боловсон хүчин, эх орныхоо ирээдүйд үнэтэй хувь нэмэр оруулах шилдэг иргэн төлөвшин гарахад энэхүү багш нар манлайлал үзүүлж ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжиж ажилласан Рояал академи, Сайн Учрал сангийнхаа хамт олонд талархал илэрхийлье.

ШИНЭ МЭДЭЭ