Ядуурал, ажилгүйдлийг  бууруулах хоршооны  тухай хууль батлагдлаа
2022.08.03

Ядуурал, ажилгүйдлийг бууруулах хоршооны тухай хууль батлагдлаа

Ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад нөлөөлөх нэг хөшүүрэг нь хоршоог хөгжүүлэх явдал мөн боловч хоршоо нь жинхэнэ утгаараа хөгжсөн цагт ажилгүйдэл, ядуурал буурч иргэдийн орлого нэмэгдэнэ.

Тиймээс хоршоог хөгжүүлэхэд эрх зүйн зөв зохицуулалт нэн шаардлагатай байгаа учраас Хоршооны тухай хуулийг шинэчлэн боловсруулж 2021 оны УИХ-ын хаврын чуулганаар баталсан юм.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Хэнтий аймгийн мал аж ахуйн хоршоо эрхэлж байгаа хүмүүстэй уулзахад тэд ТББ улс төрийн зорилготой ажилладаг гэдгийг хэлж байсан. Айл саахалт гэр хотлоороо хөдөлмөр, хөрөнгө санхүүгээрээ нэгдэж, ажиллавал сайн явах боломжтой. Эрх зүйн хувьд энэ хуулиар дэмжиж байгаа нь сайн.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ

Үе үеийн Засгийн газар, гишүүд мөрийн хөтөлбөртөө ажлын байр бий болгоно, эдийн засгийн хүрээг дээшлүүлнэ, ард иргэдээ орлоготой болгоно гэдэг заалтыг оруулж ирсэн. Ард иргэдийг ажилтай, орлоготой болгох эх үүсвэр нь өөрөө хоршоо, жижиг дунд үйлдвэрлэл юм.

Хуулийн төсөл батлагдсанаар татварын таатай орчин бүрдэж, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөнө. Тодруулбал, хоршоо гишүүдийнхээ барааг дотоодын үйлдвэрлэгчдэд “зуучлан борлуулсан” бол “дамжуулан борлуулсанд” тооцохгүй байхаар зохицуулалт орсон.

Ингэснээр хоршооны татвар ногдох орлогыг илүү тодорхой болгоод зогсохгүй, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг хоршоодын хөгжлийг дэмжих ач холбогдолтой юм.

Манай улсад 4700 гаруй хоршоо бүртгэлтэй байдаг. 80% анхан шатны, 13.5% хадгаламж зээлийн үйлчилгээ, 50-60% идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг.

ШИНЭ МЭДЭЭ