2022.07.28
Эрүүл мэнд
УИХ-ын гишүүн Н.Учрал: Эмийн чанар, нөлөө, орц найрлагыг шалгаж, иргэдийн эрүүл мэнд аюулгүй байдлыг хамгаална
Монгол Улсын их хурлын Хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлаар Монгол Улсад эмийн хяналт шалгалтыг сайжруулах, эсхүл хяналт шалгалтын үйл ажиллагааг үр дүнтэй болгох талаарх саналыг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хороо байгуулагдсан.
Түр хороо эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлаар анхны хурлаа хийж үйл ажиллагааныхаа ерөнхий төлөвлөгөөг баталлаа.
Цаашид иргэдээс хуурамч болон стандарт бус эмийн талаар өргөдөл гомдлыг цахимаар болон бичгээр хүлээн авах, олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулах, хөндлөнгийн шинжээчийг томилох, түгээмэл хэрэглэгддэг эмийн дээжийг олон улсын итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээ хийлгэх зэрэг нийт 14 ажлыг хийхээр төлөвлөсөн байна.