МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Нэр бүхий 36 хүнийг цагаатгуулах хүсэлтэй байгааг илэрхийллээ
2022.07.19

Нэр бүхий 36 хүнийг цагаатгуулах хүсэлтэй байгааг илэрхийллээ

УИХ-ын гишүүн С.Одонтуяа Үзэмчин судлалыг дэмжих нийгэмлэгийн эрдэмтэн судлаачдын багийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Төрийн соёрхолт түүхч, доктор профессор О.Батсайхан, түүхч доктор Б.Лхагвадорж, ҮСДН-ийн тэргүүлэгч Ду.Батбаяр нар 1945 оны Чөлөөлөх дайны үеэр Өвөр Монголын Шилийн голын чуулганы Зүүн Үзэмчин хошуунаас олзлогдон ирсэн цэргүүдээс, нэр бүхий 36 хүнийг цагаатгуулах хүсэлтэй байгааг илэрхийллээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс"-ын даргын хувьд холбогдох 100 гаруй хуудас материалыг хүлээн авсан байна.

ШИНЭ МЭДЭЭ