МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих хуулийн төслийг хэлэлцлээ
2022.07.05
Хүний эрх

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих хуулийн төслийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.07.05\ нэгдсэн хуралдаанаарСогтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхийг 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлснийг онцлоод хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 12 дугаар тогтоолоор байгуулан ажилласан байна.

Ажлын хэсэг 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэж, зарчмын зөрүүтэй 41 саналын томьёолол, найруулгын 3 санал болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 7 саналын томьёоллыг хэлэлцэн дэмжсэн байна. 

ШИНЭ МЭДЭЭ