2022.07.04

Б.Бат-Эрдэнэ: Архинаас шалтгаалсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн ямар арга хэмжээг хэрэгжүүлж, хуулийн гол үр дүнг хэрхэн тодорхойлж байна вэ

УИХ-ын чуулганы \2022.07.01\ өдрийн нэгдсэн хуралдаанаар Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Шинэчилсэн найруулгаар ямар үр дүн гарах вэ. Улс орны хэмжээнд архин согтуурахтай холбоотой гэмт хэргийн гаралт дээр хийсэн судалгаа бий юу. Улсын хэмжээнд архины үйлдвэрийн тоо хэд байна. Ямар хэмжээний бүтээгдэхүүн борлуулж байгаа вэ. Энэ нь бусад улс орнуудын жишиг болоод, манай хүн амын тоотой харьцуулахад ямар хэмжээнд байгаа вэ? Архидан согтуурах асуудлыг цэгцлэхэд энэ хуулиар ямар гол үр дүн гарна гэж үзэж байгаа вэ.

Архи согтууруулах ундаа худалдах насыг 19 насаар тогтоосон байна. Ямар үндэслэлээр 19 нас гэж заасан бэ. 21 нас байсныг буулгаж байгаа нь ямар учиртай вэ.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ