baterdeneb@parliament.mn
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
2024
2023
2022
2021
2020
2019
2018
2017
2016
2015
2014
2013
2012
2011
2010
Жиргэх
2022.06.15
"Ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэх нь" сэдэвт хэлэлцүүлэг, уулзалт боллоо
Канадын Засгийн газрын дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Монгол Улсын Төрийн албаны зөвлөлтэй хамтран “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийг 2018 оноос хэрэгжүүлж байгаа билээ.
Төслийн хүрээнд төрийн албаны шинэтгэл, албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлага, ажлын гүйцэтгэл, үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор сургалт, хэлэлцүүлгийг Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн төрийн албан хаагчдад зохион байгууллаа. Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо, Төрийн албаны зөвлөлөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэдэх Ёс зүйн зөвлөл болон Хүний нөөцийн асуудал хариуцсан нэгжийн дарга, гишүүдэд зориулж "Ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэх нь" сэдэвт хэлэлцүүлэг, уулзалтыг зохион байгуулав.
Хэлэлцүүлгийг Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг нээж, төрийн албаны шинэтгэлийн үйл явц, үр дүн, Төрийн албаны зөвлөлөөс санаачлан хийж хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны талаар товч танилцуулж, төрийн дээд гурван байгууллагын Ёс зүйн зөвлөлийн гишүүд нэгдсэн ойлголт, туршлагаа солилцоход чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байгааг тэмдэглэв.
Тус хэлэлцүүлэг, уулзалт ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэх, харилцан туршлага хуваалцах, ёс зүйн зөвлөлийн гишүүдэд төрийн албаны ёс зүйн шинэлэг мэдлэг, ур чадвар олгох, төрийн албан хаагчийн зарчимч, шударга байдлыг нэмэгдүүлэх байгууллагын зөөлөн менежментийн арга зүйг нэвтрүүлэхэд чиглэлээ. Мөн төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд хийсэн судалгаа, Байгууллагын соёлыг бүтээхэд ёс зүйн зөвлөлийн үүрэг, оролцоо зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг туршлага солилцсон юм.
Улсын Их Хурлын Тамгын газрын Ёс зүйн зөвлөл 7 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр 2021 оны 12 дугаар сард шинэчлэн байгуулагдсан ба Төрийн албан хаагчийн баримтлах ёс зүйн хэм хэмжээг сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах, төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээллийг хүлээн авч, шалган тогтоох, дүгнэлт гаргах чиг үүрэгтэйгээр ажиллаж байна. Ёс зүйн зөвлөлийн даргаар Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын дарга С.Янжинхорлоо, гишүүдэд Дотоод аудитын албаны дарга Я.Баттогтох, Хууль эрх зүйн газрын Эрх зүйн дүн шинжилгээний хэлтсийн ахлах зөвлөх П.Амаржаргал, Санхүү, хангамж үйлчилгээний хэлтсийн ахлах референт Э.Энхтунгалаг, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ахлах референт Г.Хэрлэн, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн референт А.Ганзориг, Мэдээллийн технологийн хэлтсийн шинжээч Ш.Чимэддагва нар байгууллагын нийт ажилтнуудын олонхын саналаар сонгогдон ажиллаж байна.
ШИНЭ
МЭДЭЭ
Спортын салбарын "Бөртэ чоно-2022" шагналын эзэд тодорлоо
2022.12.27
Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулна
2022.12.20
Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт орно
2022.12.20
Б.Бат-Эрдэнэ: Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжих хугацааг тодруулж өгнө үү
2022.12.15
Хөгжлийн банкны асуудлаарх хянан шалгах түр хорооны сонсголын тов тогтоож, гэрчээр дуудах хүмүүсийн нэрсийг баталлаа
2022.12.13
Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1500 хүүхдийн багтаамжтай сургууль ашиглалтад орлоо
2022.12.09
Самбо бөхийн ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагчдыг шагнаж урамшууллаа
2022.12.09
Монгол Улсад 2023 онд зохион байгуулах олон улсын арга хэмжээний календарийг баталлаа
2022.12.07
Б.Бат-Эрдэнэ: Шүүгчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгаж, хууль бус хөрөнгийг хурааж авах зохицуулалт хийх хэрэгтэй
2022.12.02
Зээлийн хэлэлцээрүүдийн төслийг зөвшилцөх асуудлыг дэмжив
2022.12.01
Монголын спортын салбар 7 гавьяатаар бүл нэмлээ
2022.11.28
“Цагааннуур” чөлөөт бүс 2023 оноос байнгын ажиллагаатай болно
2022.11.23
Б.Бат-Эрдэнэ: Спорт гэдэг тухайн улс орны хөгжлийн шалгуур, түүчээ болдог онцлогтой
2022.11.11
Зүүн Азийн залуучуудын наадамд хамтран ажиллах спортын холбоодтой гэрээ байгууллаа
2022.11.11
Сумдын сурын холбоодын төлөөллүүдийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа
2022.11.11
Тамирчин, дасгалжуулагчдад мөнгөн шагнал олгоно
2022.11.10
Хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, чанар, аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар таван ажлын хэсэг байгуулахаар тогтов
2022.11.10
Оюутны дэлхийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн баг тамирчдыг шагнаж, урамшуулав
2022.11.07
3x3 эмэгтэй шигшээ багийн тамирчдыг БТСУХ-оос шагналаа
2022.11.04
Б.Бат-Эрдэнэ: Олимп, ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдад сар бүр олгох урамшуулал нэмэгдэж байгаа
2022.11.04