С.Одонтуяа: Өнөөдөр бид залуучуудынхаа төлөө за гэж хэлэх юм бол, ирээдүйд залуучууд эх орныхоо төлөө за гэж хэлнэ
2022.06.15
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

С.Одонтуяа: Өнөөдөр бид залуучуудынхаа төлөө за гэж хэлэх юм бол, ирээдүйд залуучууд эх орныхоо төлөө за гэж хэлнэ

УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн санаачилгаар Баянгол дүүрэгт “Ажилсаг хүүхэд” хөтөлбөр хэрэгжиж байна. Тус хөтөлбөрийн талаар зарим зүйлийг тодрууллаа.

“Ажилсаг хүүхдүүд” хөтөлбөрийн гол зорилго нь юу вэ. Үр дүнг нь ямраар харж байна?

Хүүхдүүдийг өөр хооронд нь ямар нэг зүйлээр “уралдуулдаг” арга хэмжээ, хөтөлбөр, тэмцээнүүд олон бий. Гэтэл ямар нэгэн тэмцээн уралдаан, спорт өдөрлөгт оролцож амждаггүй хүүхдүүд цөөнгүй байдаг. Товчхондоо, ар гэрийнхэн, аав ээждээ тусалдаг, бяцхан дүүгээ харалцдаг мундаг хүүхэдүүд байгаа. Тиймээс тэднийгээ урамшуулах, зөв зүйтэй зүйл хийж байгааг нь ойлгуулах, аливаа зүйлийг хийхдээ чин сэтгэлээсээ, урам авч хийдэг болоход нь нөлөөлөх зорилготой “Ажилсаг хүүхдүүд” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн.

Ер нь монгол ахуй, хөдөлмөрч байдал, ажилсаг байх гэдэг зүйлийг нь хөгжүүлж байх учиртай. Одоо яг тийм зүйл орхигдоод байна уу даа гэж харагддаг. Улмаар хөтөлбөрөө эхний ээлжинд Баянгол дүүргийн “Сэтгэмж” цогцолбор дээр зохион байгуулсан. Видео бичлэгээр хүүхдүүд гэртээ юу хийдэг ажлуудаа танилцуулсан. Ямар олон хөөрхөн дүр зураг харагдаж байсныг үгээр хэлшгүй.

Хамгийн гол нь хүүхдүүд маш идэвхтэй оролцож, багш нар нь ч энэ хөтөлбөрийг улам өргөжүүлж, олон сургуульд хэрэгжүүлэх хэрэгтэй юм байна гэдэг саналаа хэлж байсан. Тэнд ногоо арилгадаг, өдөр болгон аягаа угаадаг хүүхдээс эхлээд ээж аавынхаа ажлыг хөнгөвчлөөд банш бэлдэж хөлдөөгөөд тавьчихдаг бяцхан охин ч байна.

Хүүхдүүд хашаандаа мод тарьж, ногоогоо ургуулж байна. Тэгэхээр энэ бүх хүүхдийн бие махбодид тохирсон хөдөлмөрийг хөгжүүлж, орхигдуулахгүй байхгүй бол дижитал эрин үед бидний ирээдүй, хойч үе болсон хүүхдүүд маань хэтэрхий их утасны хамаараотай болж байна. Хөдөлмөр, тэсвэр хатуужил, хүнд туслах гэдэг зүйлийг мэдэхгүй “залхуу” тодотголтой ирээдүйг бүтээж болохгүй биз дээ.

Томчууд бид энэ бүхнийг байнга бодолцож, ажилсаг хүүхдүүдээ дэмжиж, урамшуулж, алдаршуулж өгч чадаж байвал хүрээлэл, үе тэнгийнхэн нь ч дагаад өөрчлөгдөнө. Хүүхдүүд нэгнээ байнга дагаж дуурайдаг. Тэр утгаараа зөв зүйлд уриалж, зөв дадал суулгаж чадвал бусад нь ч зөвөөр үлгэрлэж эхэлнэ гэж бодож байна. Өөрөөр хэлбэл,

хүндээ хөрөнгө оруулая гэвэл эдгээр зүйлийг жижиг гэж орхигдуулж, хойш тавьж яавч болохгүй.

Яг таны хэлээд байгаа хүнд туслах, гэр орныхоо ажилд идэвхийлэх гэдэг зүйл орхигдсон хүүхдүүд олон байдаг. Тэгвэл энэ хөтөлбөр утаснаас салахаа байсан, дэлгэцийн донтолттой хүүхдүүдэд ч эерэгээр нөлөөлөх нь ээ?

Тэгэлгүй яахав. Ихэнх эцэг, эхчүүд өнөө цагт хүүхдүүд хэтэрхий залхуу байна. Утаснаас салахаа байлаа. Дэлгэцийн донтолт, тоглоом, элдэв буруу зүйлд автаж байна гэж ярьдаг. Мэргэжилтнүүд ч санал нэгтэй байдаг. Ер нь ямар хүн гэр бүл, хамт олон болж амьдарч сурах ёстой. Би гэр бүлийнхээ төлөө ийм зүйл хийж чадна. Ээж, аав маань ядарч байгаа гэдэг ч юм уу “багийн ухаан”-д суралцах хэрэгтэй.

Дижитал эрин үе гэдэг нэг талаараа хөгжил юм шиг ч нөгөө талаараа хүн бүхнийг холдуулж байна. Утастайгаа л найзлахаас биш эцэг, эхтэйгээ найзлахгүй байна. Энэ бүхэн чин эргээд асар хор уршигтай. Тиймээс гэрийн ажлын хуваарьт оролцож, ажилд сатаараад ирэхээр эргээд тухайн гэр бүлийн уур амьсгал, харилцаа сайжрах, хүүхэд эрүүлээр сэтгэх, хорт зуршлаас ангид байх зэрэг давуу талтай шүү дээ.

Сургуулийн захиргаа, багш нар маань хөтөлбөрт маш эерэгээр хандаж, сурталчилж өгч байгаа. Хүүхдүүд маань хөтөлбөрт хамрагдаад хийсэн ажлаасаа урам авч байна. Сургууль даяараа ажилсаг хүүхдийнхээ талаар ярь, магтаж, сайшааж байгаа. Энэ бүхэн маань хүүхдүүдэд ажилч, хичээнгүй байх сэдлийг нь бий болгож өгдөг. Цаашид илүү олон сургуулийг хамруулаад төслөө үргэлжлүүлнэ.

“Эх орон 36” гээд хөтөлбөр өнгөрсөн жилүүдэд маш амжилттай хэрэгжиж байсан. Энэ хөтөлбөрийг та бас санаачилж байсан санагдаж байна?

“Эх орон 36” гээд хүүхэд, хөгжлийн хөтөлбөрийг санаачлаад 2012-2016 онд улсын хэмжээнд , үүнээс хойш дүүрэг дээрээ хэрэгжүүлээд явсан. Одоо ч үргэлжилж байна. Өнөөдөр монгол хүүхэд эх оронч үзэлтэй, эрүүл чийрэг бие бялдартай, дэлхийд өрсөлдөх чадвартай байх ёстой. Аливаа гамшиг, аюул тохиолдоход юу хийхээ мэддэг байхаас эхлээд анхан шатны тусламжийг хүртэл үзүүлчих мэдлэгтэй байх хэрэгтэй гэдэг зорилгын хүрээнд хөтөлбөрөө явуулсан.

Монгол хүүхэд хаана ч очсон тоо, физик, сэтгэн бодох талаасаа гологддоггүй. Харин тэсвэр хатуужилтай байх, өөрөө өөрийгөө аваад явах чадвар, тууштай байх дадлыг бусад орны хүүхдүүдийн адил давхар хөгжүүлээд явах ёстой. Энэ утгаараа “Эх орон 36” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Одоо өмнөх туршлага дээрээ үндэслээд үргэлжлүүлээд явахыг хичээж байна.

Таргалалт, илүүдэл жингүй байхаас эхлээд бие махбодь, сэтгэлзүйн маш зөв дадлуудыг энэ хөтөлбөрөөр суулгаж өгдөг. 36 цагт, 36 дадлыг олгох гэж хичээдэг. Бусад оронуудад энэ хөтөлбөр маш амжилттай, өндөр түвшинд хэрэгждэг.

Хүүхдүүд ийм дадал зуршилгүйгээс болж сэтгэлийн хат байхгүй болдог. Архи, хар тамхи зэрэг хорт зуршилд автдаг. Түр зуурын бэрхшээлийг амьдралын хийгээд насан туршийн зовлон мэт ойлгож амиа хорлох талаар боддог гэхчлэн сөрөг хандлагыг энэ хөтөлбөрөөр өөрчлөхийг зорьсон. Хөтөлбөрт хамрагдаж байгаа хүүхдүүд маань цэргийн анги, гамшгийн төв дээр хичээллэдэг байгаа.

Найз нөхөд, хамт олон гэж юу юм гэдгээ ойлгосон, эх орон, элгэн садан, гэр бүлийнхээ үнэ цэнийг мэддэг залуу үеэ бид бэлдэх ёстой. Энэ бүхний төлөө л эдгээр хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд, нэг хүүхдэд ч болтугай нөлөөлөхийг хичээж байна.

Өнөөдөр бид залуучуудынхаа төлөө ЗА гэж хэлэх юм бол, ирээдүйд залуучууд маань эх орныхоо төлөө ЗА гэж хэлнэ гэдэгт би итгэдэг.

Хүүхэд залуучуудад чиглэсэн эдгээр хөтөлбөрүүдийг Ерөнхийлөгчөөс эхлээд Засгийн газар, Батлан хамгаалах яам зэрэг холбогдох шатныхан маш их дэмжиж байгаа. Байшин барилга, бүтээн байгуулалтад хангалттай хөрөнгө оруулж байна. Одоо бид монгол хүүхдүүддээ зөв хөтөлбөрөөр дамжуулж бодитой хөрөнгө оруулалт хиймээр байна.

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0029
Controller Execution Time ( User Module / Page )  0.4165
Total Execution Time  0.4195
  GET DATA  
$_GET['id']   61
$_GET['year']   2025
  MEMORY USAGE  
1,866,104 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/83755
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0004   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '61' 
0.0002   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '61' 
0.0003   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 61 
0.0004   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '61'
ORDER BY `sortasc 
0.0001   SELECT `user_top_banner`.*
FROM (`vip_user_top_bannerAS user_top_banner)
WHERE `user_id` =  '61' 
0.0003   SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
            
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
            
WHERE until_now AND `user_id` = 61 ORDER BY sort AS
0.0001   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '61' 
0.0002   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '83755' 
0.4070   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 61 OR `map`.`user_id` = 61) AND YEAR(publishdate) <= 2025 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)