МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

10 жил байраа хүлээж буй иргэдийн асуудлыг шийдвэрлэхээр ажлын хэсэг гаргаж ажиллана
2022.06.08
Барилга, Хот байгуулалт

10 жил байраа хүлээж буй иргэдийн асуудлыг шийдвэрлэхээр ажлын хэсэг гаргаж ажиллана

Баянгол дүүргийн 10 дугаар хорооны иргэдээс удаа дараа дахин төлөвлөлтөөр байранд орох гэрээгээ хийсэн боловч хүлээгдээд удаж байна гэсэн гомдлууд ирдэг.

Иргэдийн хүсэлтийн дагуу Баянгол дүүргийн удирдлагуудыг болон 10 дугаар хороонд баригдаж буй “Хөх сувд” хорооллын гүйцэтгэгч "Грийн ресурс" компанитай гурван талт уулзалт хийлээ.

30.4 га газарт дахин төлөвлөлтөөр Хөх сувд хороолол барих төсөл нь 2013 онд эхэлж 960 хүүхдийн сургууль, 320 хүүхдийн цэцэрлэг 34 блок барих зураг төсөвтэй эхэлсэн байна. Гэвч энэ ажил удаашралтай явагдаж 2018 онд эхний 100 айлын орон сууц ашиглалтад орсон. Гэвч барилга баригдахын хэрээр инженерийн шугам сүлжээг нэгдсэн байдлаар шийдээгүйн улмаас цаашид айлуудаа оруулах боломжгүй болсон байна. Тиймээс өнөөдрийн уулзалтаар ажлын хэсэг гаргаж яаралтай инженерийн шугам сүлжээг шийдэхэд шаардагдах зардлыг төсөвт суулгахад хичээн ажиллахаар боллоо.

Энэ асуудлыг шат шатандаа хөөцөлдөж, шийдсэнээр иргэдийн 10 жилийн хүлээлтийг дуусгавар болгож аюулгүй тайван амьдрах боломж бүрдэх юм.

ШИНЭ МЭДЭЭ