МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Ажилсаг хүүхэд" видео бичлэгийн уралдааныг санаачлан хэрэгжүүллээ
2022.06.02

УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Ажилсаг хүүхэд" видео бичлэгийн уралдааныг санаачлан хэрэгжүүллээ

УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн санаачлагаар Нийслэлийн Ерөнхий Боловсролын "Сэтгэмж" цогцолбор сургуулийн сурагчдын дунд "Ажилсаг хүүхэд" видео бичлэгийн уралдааныг зарлаж хэрэгжүүллээ.

Энэхүү уралдааны гол зорилго нь Монгол орныхоо гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачуудын чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, бусдад туслах, зөв хандлагыг төлөвшүүлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд чиглэсэн юм.

"Сэтгэмж" сургуулийн сурагчид өдөр тутмын гэрийн ажил болох аяга тавгаа угааж цэвэрлэх, гэр орноо эмхэлж цэгцлэх, хувцасаа угаах, хоол бэлтгэж, ногоо арилгах, өтгөс буурлуудаа хүндлэн тусалж буй талаар олон бичлэгүүдийг илгээжээ.

ШИНЭ МЭДЭЭ