2022.05.17
Эдийн засаг, Худалдаа
Л.Мөнхбаатар: Хөгжлийн банк цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах боломж байна уу?
УИХ-ын Хянан шалгах түр хорооны /2022,05,17/ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаар хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:
УИХ-ын хяналт шалгалтын хуулийн дагуу Хөгжлийн банкны асуудлаар түр хороо байгуулж хурлаа хийж байна. Анхны түр хороо цаашид яаж ажиллах, хуулийг зөв хэрэглэх талаар тодорхой болгох шаардлагатай. Өмнөх түр хороонууд шиг ажлын хэсэг шиг үр дүнгүй ажиллаж болохгүй. Түр хороонд шинжээч томилох, гэрчийг дуудах, тодорхой асуудлаар хараат бус хянан шалгах томилох гэх мэт тодорхой эрх үүрэг орсон.
Хөгжлийн банк цаашид яаж ажиллах вэ. Энэ банк хэвийн ажиллах боломж байгаа юу, бонд гаргах уу, зээл олгох уу? Цаашид ямар бодлого баримталж ажиллах вэ? Хөгжлийн банкны хуулийг өөрчлөх үү? Энэ банк тарийн өмчит компани, төрийн байгууллага шиг ажиллаж байгаад өнөөдрийн асуудлууд үүссэн. Банкны тухай хуулийн зарим заалт энэ банкан дээр үйлчлэхгүй байгаа учраас өнөөдрийн алдаа гарсан. Бас 66 зээлдэгч байна, үүнээс хэдэн хүн зээлээ төлөөгүй вэ.
Зориулалтын бусаар авсан аж ахуй нэгж хэд байна, энэ байгууллагуудын талаар мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал хэдэн төгрөгний зээлийг ТУЗ-ын зөвшөөрөлгүй өгөх эрхтэй байсан бэ. Энд УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компани нэрс орсон байсан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.