http 1

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.05.13
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Н.Учрал: Тухайн үед НД-ын зөвлөлийг бүрдүүлж байсан хэсэг бүлэг хүмүүстэй хариуцлага ногдуулах шаардлага байна

УИХ-ын чуулганы /2022,05,13/-ны өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийн талаар тавьсан асуулгын хариуг сонслоо.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Н.Учрал: 

УИХ-ын 2020 оны сонгуульд өнөөдрийн парламентыг бүрдүүлж буй МАН, АН, Хүн нам гээд бүх намуудын мөрийн хөтөлбөрт "Тэтгэврийн шинэчлэл" хийх асуудал орсон. Олон тулгууртай болгоё, тэтгэврийг индексжүүлье, хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог нэмэгдүүлье, хөрөнгийн зах зээлийг дэмжье, хагас хуримтлалд шилжье, эргээд хуримтлалаараа дамжуулаад иргэдийнхээ эрүүл мэнд, боловсрол, анх удаа орон сууцанд орж байгаа бол энэ асуудлыг шийдье гэсэн энэ бол бүх улс төрийн намын мөрийн хөтөлбөрт байсан. Гэтэл НДС-ын өнөөгийн нөхцөл байдал иргэдийн төлсөн 200 гаруй тэрбум төгрөг үгүй болсон байна. Бид нар загасны ой, санамжтай байж болохгүй. Иргэд хохирсон байна, иймд иргэдтэйгээ хамт 200 гаруй тэрбум төгрөгөө олж авъя.           

НДС-ийн тогтолцоо өнөөдөр эзэнтэйгээ хамт "бурхан" болдог. Тэтгэврийн сан өөрөө тэтгэвэртэй гарчээ. Цаашдаа тогтолцооны шинэчлэл хийхгүй бол урагшаа явахгүй ээ. 2015 онд Капитал банканд НДС-ийн нийт үлдэгдлийн 34 хувийг яагаад ганцхан банканд хадгалуулсан бэ гэсэн асуулт хариултаа нэхэж байна. 2014 онд капитал банканд хадгалж байсан 209 тэрбум төгрөг тус банкны активын 20 хувиас хэтрэхгүй байх журмыг зөрчиж 25 хувь байсаар байтал 2015 онд үүнийг дахин нэмэгдүүлж 32 хувийг эзлэх болтол нь НД-ын мөнгийг Капитал банканд шилжүүлсэн асуудлыг яагаад ярихгүй байна вэ.Үүнд ашиг сонирхол байна уу. Тухайн үед НД-ын зөвлөлийг бүрдүүлж байсан хэсэг бүлэг хүмүүстэй хариуцлага ногдуулах шаардлага байна.              

ШИНЭ МЭДЭЭ