http 1

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

16 насанд хүрсэн иргэн бүр тоон гарын үсэгтэй болно
2022.05.03
Хууль, эрх зүй

16 насанд хүрсэн иргэн бүр тоон гарын үсэгтэй болно

УИХ-ын гишүүн Н.Учралын ажлын хэсгийн ахлагчаар нь ажиллаж батлуулсан Цахим гарын үсгийн тухай хууль хэрэгжиж эхэллээ.

Энэ хуулийн зорилт нь цахим орчинд иргэн, аж ахуй нэгж байгууллага, хуулийн этгээд цахим гарын үсэг хэрэглэх, түүнд тавигдах эрх зүйн болон техникийн шаардлага, нийтийн түлхүүрийн дэд бүтцийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход оршино.

Тухайлбал

  • 16 насанд хүрсэн иргэн бүр тоон гарын үсэгтэй болж иргэний үнэмлэхийн санах ойд байршуулах
  • Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд цааснаас татгалзаж иргэн, хуулийн этгээдтэй харилцахдаа тоон гарын үсэг, цахим тамгаар харилцах
  • Бүх төрлийн төрийн үйлчилгээг цахимаар, эсхүл аль нэг платформоор авахдаа тоон гарын үсгээ ашиглах зэрэг олон боломжийг бий болгож байна.

Ингэснээр цаасаар дамжиж иргэдийн авдаг төрийн үйлчилгээ, үүнийг дагасан хүнд суртал, авлигын хүлээс тайлагдаж, Монголчууд жинхэнэ цахим үндэстэн болох суурь тавигдаж байгаа юм. Төр хэмнэлт хийхийн тулд танаж болохуйц зардлаа танах нь эхний ажил хэдий ч өөрсдийн хүнд суртлаас салах нь хамгийн чухал. Үүнийг цогцоор нь шийдэхэд цахим шилжилт нэн тэргүүний ажил юм. Тиймээс иргэн бүр хэрэгжиж буй хууль тогтоомжийг мэддэг, төрийн байгууллагыг цааснаас салахыг шахаж шаардаж, хуулийн хэрэгжилтэд анхаарч өгнө гэдэгт итгэлтэй байна.

ШИНЭ МЭДЭЭ