С.Ганбаатар: Л.Оюун-Эрдэнэ ээ! мах гурилаар оролдох бус нүүрсээ яаж их зарахаа бод
2022.04.19
Улстөр

С.Ганбаатар: Л.Оюун-Эрдэнэ ээ! мах гурилаар оролдох бус нүүрсээ яаж их зарахаа бод

Цар тахалтай залгаад олон улсын хямралт нөхцөл байдал үүсэж, манай улсын эдийн засаг нэлээн хүнд байдалд орлоо. Засгийн газраас гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах, НДШ-ийн хөнгөлөлт зэрэг арга хэмжээ авч байгаа ч зарим эдийн засагчид үүнийг гал унтраах төдий хожимдсон бодлого, эдийн засгаа идэвхжүүлье гэвэл экспортоо нэм гэж шүүмжилж байна. Эдийн засгийн нөхцөл байдлын талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатартай товч ярилцлаа.

“БИ ГУРАВХАН САРД ЕРӨНХИЙ САЙДЫН АЖЛЫГ ЯАЖ ХИЙДГИЙГ ХАРУУЛЖ ЧАДНА...”

-Хил гаалийн асуудалд, уул уурхайн бүтээгдэхүүний экспортоо нэмэхийн тулд бид юу хийх ёстой вэ?

-Одоогийн засгийн газар маш хангалтгүй ажиллаж байна. Би гуравхан сар Ерөнхий сайдын ажил хийгээд буцаагаад өгье, би албан тушаалын төлөө биш. Яаж улс босгодгийг би үзүүлмээр, харуулмаар байна.

  • Хамгийн түрүүнд, яаж илүү их валютыг гаднаас оруулж ирэх вэ гэдгээ ярилц.
  • Ихэнх компаниуд надад зах зээл нээж өг гэж төрөөс нэхдэг. Ерөнхий сайдын үндсэн ажил бол бусад улс орны тэргүүнүүдтэй очиж уулзаж, өөрийн компаниуддаа зах зээл нээх гэж явдаг. Ангела Меркель гадаад оронд айлчлахдаа Benz машинаа яаж зарах тухай л боддог. Лукашенко гадаадад айлчлахдаа белазыг яаж зарах тухай л ярьж явдаг. Манай Ерөнхий сайд Японд очоод би яаж сая тонн зэс бүтээгдэхүүн танайд татваргүйгээр оруулах вэ гэдгээ л ярих ёстой. Хятад, Америк, Оросуудтай экспортоо тэлэх талаар яримаар байна. Энэ ажил хаягдаад байна. Эзэнгүй мал шиг энэ хэдэн компаниуд нь бүгдээрээ дураараа гүйж очиж, Хятадын, Оросын гадаад зах зээлийн хавханд унаад байна.
  • Одоо хамгийн аюултай, онцгой мэдээлэл өгье. Удахгүй энэ дайнаас болж Орос, Хятад хоёр рубль, юань-аараа наймаа хийдэг болно гээд бараг тохироод байна. Хятад жилдээ 4,5 тэрбум тонн нүүрс хэрэглэдэг. Энэ жил хэрэглэнэ. Өнгөрсөн жил 4,3 тэрбум тонн нүүрс хэрэглэсэн. Гаднаас 500 сая тонн нүүрс авдаг. Манайхаас өнгөрсөн жил 15 сая тонн нүүрс авлаа. Оросоос 80 сая тонн нүүрс авлаа. Энэ жил төлөвлөгөө нь өссөн байгаа. Энэ хоёр улс их хэмжээний нүүрс гаргахаар гэрээ хийнэ гэдэг нь биднийхийг авахгүй болно гэсэн үг. Бид Оросын квотруу орох вий гэсэн айдас төрж байна. Үүнээс сөрж яаралтай гадаад худалдааны үйл ажиллагааг баталгаажуулж байж Монголын компаниудын орлого, үйл ажиллагааг баталгаажуулна. Монголын үндэсний компаниудын орлого, үйл ажиллагаа баталгаажсанаар ажиллах хүчний буюу жирийн ажилчдын цалин, орлого баталгаажна. Би маш их санаа зовж эхэлж байна. Өнөөдөр МАН-ын эрх баригчдыг шүүмжлэхээс ч дургүй хүрч байна. Шүүмжилнэ гэдэг итгэл. Хүмүүс засчихмаар, миний үгийг авах болов уу, болох болов уу гэж бодож шүүмжилдэг байхад, одоо эд нар Ардчилсан намыг олон хутгаллаа, Ардчилсан намыг их дээрэлхлээ гээд ард түмнээс очиж оноогоо аваад дахиад ард түмнээсээ сонгогдоно гэж гэж бодоод байх шиг байна.Ардчилсан намыг яаж алав гэдгээр чинь ард түмэн дүгнэдэггүй юм. Ард түмний амьдралыг яаж дээшлүүлэв, орлоготой болгов уу, ажилтай болгов уу гэдгээр дүгнэдэг юм гэдгийг энэ хүмүүст ойлгуулмаар байна. Памперс нэг муудсан бол шууд соль гэдэг. Хатаагаад дахиад ашиглана гэж байхгүй.
  • Эд нар нефть, гурил, мах л яриад байна. Ерөнхий сайд бүхнийг шийдэгч биш. Энэ тэнэглэлээ зогсоогоод нефть, гурилтай холбоотой компаниудтайгаа уулзах ёстой. Зовлон жаргалыг нь ярилцах ёстой. Төр яаж дэмжиж, туслах вэ. Ямар гаргалгаа гаргах вэ гэж ярилцаж мэргэжлийн төвшинд гаргалгаа гаргах ёстой. Үүнийг улсын гурван талт хэлэлцээр.
  • Тендер гэдэг олон их наяд төгрөгийн зах зээл. Энэ зах зээл дээр манай ядарсан бизнесменүүд улс төрчдийн халаас руу нэг нэгээрээ уралдаж гүйж очиж унаж байна. Шанд нь яаж байна, улс төрчид хагартлаа баяжиж байна. Ард түмэн ядуурч байна. Үүнийг яаж шийдэх вэ гэвэл бизнесменүүдтэй уулзаж, тендерийг яг ингэж шийднэ, та нартай хамтарч тендер шалгаруулъя гэж ярилц. Тендер бүрийг хамгийн сайн, хамгийн чанартай хүнд өгдөггүй. Энэ төсвийн мөнгө. Хамгийн их мөнгөтэй, хамгийн сайн чаддагт нь өгнө гэвэл бүх тендерийг MCS-д өгнө гэсэн үг. Түүний оронд хөл дээрээ босох гэж байгаа хамтарсан компаниудад өг. Тендерийн цаад зорилго нь шинээр ажлын байр бий болгох. Энэ болгоныг улс төрчийн үзэмжээр шийддэггүй. Үүнийг бизнес эрхлэгчидтэй хамтарч шийд. Бизнесменүүд ашигтай ажиллах юм байна гэвэл “За тэгвэл чи ажлын байр бий болгоно шүү, цалингаа сайн өгнө шүү” гэдэг. Тэгэхийн тулд үйлдвэрчин байна уу, эмэгтэйчүүдийн холбоо, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилтай болгохын тулд тэдэнтэй хэлэлцээрт оруулдаг. Бие биенээ хянадаг. Ингэж улсын гурван талд хэлэлцээрийг эхний ээлжид хийх ёстой.

“ТӨРИЙН ТЭРГҮҮНЭЭ ХЯТАДТАЙ УУЛЗАЖ НҮҮРСЭЭ ЯАЖ ИХ ЗАРАХАА ЯРИЛЦ!”

-Бид Хятад руу нүүрсээ хангалттай гаргаж чадахгүй байна. Хятадын талаас “тэг ковид” гэсэн бодлого баримталж байгаа гэсэн хариулт өгч бидний “амыг таглаж” байна. Хятад руу нүүрсээ гаргахын тулд бид юу хийж чадах вэ? Хүлээсээр байх уу? Хүлээвэл Хятадын ардын их хурлын дараа буюу есдүгээр сараас нааш гаргаж чадахгүй гэсэн таамаг байна.

Энэ бол Монгол төрийн тэргүүн, Монгол төрийн гурван өндөрлөг, Ерөнхий сайд огт ажлаа хийж чадахгүй байна гэсэн үг. Ямар нэгэн компани очиж Ши Жиньпин-тэй ярихгүй. Үүнийг төрийн тэргүүнүүд ярьдаг ажил. Үндсэн ажлаа хийхгүй, хэдэн захиалгын шүүгчдээрээ өрсөлдөгчөө алчхаар өөрөө тайвшраад, ялсан гэж бодож байгаа. Энэ тэнэглэлээ зогсоо. Гадаад харилцааг эдийн засагжуулах, дипломат албыг эдийн засагжуулах гэж олон улсад ярьж байгаа. Бүс нутгийн, дэлхийн интеграцад маш хүчтэй орох ажиллагаандаа орох хэрэгтэй. Оюутолгой дээр би маш их зүйл ярина. Оюутолгойд маллуулж маллуулчхаад, эцсийн эцэст нэг шар толгойт ирээд дэлхийн үйлдвэр болох Япон, Солонгос, Хятад руу манай түүхий эдийг брокердож зарж байгаа. Канадууд, Америкчууд бидний зэс, нүүрсийг онгоцоор авч яваагүй биз дээ. Хятад руу л өгнө. Дунд нь нэг брокертой. Үүнийг нь сэвдэг хэдтэй. Энэ тэнэг байдлаас болж бид аюултай байдалд орох вий гэж санаа зовж байна.

ШИНЭ МЭДЭЭ