Дүүргийн удирлагууд 28 дугаар тойргийн хороодод ажиллалаа
2022.04.05
Орон нутгийн хөгжил

Дүүргийн удирлагууд 28 дугаар тойргийн хороодод ажиллалаа

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайн өгсөн үүргийн дагуу өнгөрөгч амралтын өдөр дүүргийн Дэд бүтцийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Э.Ууганцэцэг, Нийгмийн салбарын асуудал хариуцсан Засаг даргын орлогч Т.Вандандорж, Төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа хариуцсан Засаг даргын орлогч Б.Мягмарсүрэн, Засаг даргын зөвлөх Д.Ундармаа нараар ахлуулсан ажлын хэсгийнхэн УИХ-ын 28 дугаар тойргийн хороодод ажиллалаа.

Мөн тус уулзалтад УИХ-ын гишүүн Н.Учрал, П.Анужин, Э.Батшугар нарын ажлын албаны бие төлөөлөгчид оролцсон юм. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын дотоод хэлтэс албадын ажилчид багтсан бөгөөд хороодод тулгамдаж буй асуудал болон тус хэлтэс албадын үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлтийг сонслоо.



Тодруулбал, хороодын Засаг дарга нар Улс, Нийслэл, орон нутгийн хөрөнгө оруулалт бүхий бүтээн байгуулалтуудын гүйцэтгэл, Төлөвлөгөө, Дэд бүтцийн тулгамдсан асуудлууд, Хороодын нутаг дэвсгэр дээрх худалдаа үйлчилгээ, Төрийн үйлчилгээ, “Тэрбум мод” үндэсний хэмжээний төслийг хэрхэн хэрэгжүүлэх талаарх асуудлуудыг танилцуулсан юм. Мөн энэ үеэр удирдлагууд дүүрэг, орон нутгийн зүгээс түргэн хугацаанд шийдвэрлэх боломжтой асуудлуудыг сонсож, хэрхэн шийдвэрлэх талаар тухайн нөхцөл байдал дээр очиж, танилцав. Мөн хороодын эрчим хүчний саатал болон түрж тэгшлэх шаардлагатай байгаа гудамжны судалгааг авч түргэн хугацаанд шийдвэрлэхээр боллоо.

ШИНЭ МЭДЭЭ