2022.03.28
Гадаад харилцаа
"Боомтын сэргэлт" хэлэлцүүлэг боллоо
Монголын эдийн засгийн чуулганы урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр "Боомтын сэргэлт" сэдвээр үргэлжиллээ. Хилийн боомтуудыг дэд бүтцээр холбох, тээврийн коридоруудын үр ашгийг дээшлүүлэх нь" асуудлын хүрээнд хэлэлцсэн юм.
Тус хэлэлцүүлэгт "25 дугаар суваг" телевизийн редактор Г.Мөнхтуул, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Монголын логистикийн холбооны тэргүүн А.Мөнхболд нарын хүмүүс оролцсон юм. Манай улс 40 гаруй боомттой ч эдгээрээс идэвхтэй үйл ажиллагаатай нь цөөн. Өнөөдөр боомт тойрсон асуудлаар алдаа оноо, цаашид юуг шийдэх, ямар оролцоотой байхаа тодорхойлж, боомтуудыг төрөлжүүлэн хөгжүүлэх шийдлээ ярилцсан байна.