2022.03.10
Орон нутгийн хөгжил
"Найрамдал" төслийн нээлт боллоо
Дархан-Уул аймгийн нийгэм, эдийн засгийн шинэлэг, тэгш хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг дэмжих, Европын Холбоо - Монгол Улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх "НАЙРАМДАЛ" төслийн нээлтэд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр оролцлоо.
Энэхүү төсөл нь 2022-2025 он хүртэл 3 жилийн хугацаатай хэрэгжинэ. Төслийн хүрээнд дараах зорилтот төслүүд хэрэгжих юм.
Үүнд:
- Хамтын ажиллагааг өргөжүүлэх
- Иргэдийн оролцоот засаглал
- Европ-Дарханы Инновац, Энтрепренершип төв байгуулах
- Дархан хотын дэд бүтэц, ногоон байгууламжийг сайжруулах зорилтот төслүүд багтаж байна.