baatarbileg@parliament.mn
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
2024
2023
2022
2021
2020
2019
2018
2017
2016
Жиргэх
2022.03.01
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг
Лүнд-Очирын Содномдорж энэ жил гэр бүлийн хамтаар Монгол Улсын аварга малчин цол хүртлээ
Архангай аймгийн Жаргалант сумын Хоолт багийн малчин Лүнд-Очирын Содномдорж энэ жил гэр бүлийн хамтаар Монгол Улсын аварга малчин цол хүртснээр тус багаас 33 жил тасалдаад байсан аваргын буухиаг үргэлжлүүллээ. Удамт малчин залуу хосуудад Монгол Улсын аварга малчны цол тэмдэг, Засгийн газрын өргөмжлөл, цомыг тус аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн болон аймгийн Засаг дарга М.Батжаргал нар гардуулж, баяр хүргэлээ.
Аварга Содномдоржийн аав, “Жаргалант амьдрал” нэгдлийн малчин В.Лүнд-Очир гуай 1989 онд БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, малчин Дамдингийн Дэмбэрэл БНМАУ-ын аварга мал цол хүртснээс хойш Хоолт багаас ийм цолтон төрөөгүй байсан гэж сум нутгийн удирдлагууд нь танилцуулж, бахархаж байлаа.
Аав, ээжээс тасалж өгсөн цөөн малаа өсгөсөөр 1300-1400 хүргэж, 2017 онд аймгийн аварга малчин, энэ жил Улсын аварга малчин болж буй Л.Содномдорж “Өглөө эрт босож бай, малчин хүний ажил дуусдаггүй юм гэж аав минь хэлдэг байсан. Үнэхээр ч эрт босож, орой унтахгүйгээр мал маллаж, амжилтад хүрэхийн аргагүй юм байна” хэмээн ярьж байлаа. Л.Содномдорж 2003 онд гэргий Мэндбаярын Хонгорзултайгаа ханилж, айл болон амьдарч байна. Нутаг усандаа сүү, саалиараа алдартай залуу аваргынх үнээ болон нарийн малаа сааж, сүү саалиа орон нутгийн зах зээлд борлуулдаг байна. “Залуус заавал хот сууринг зорихгүйгээр сайхан амьдрах боломж манай хөдөөд байна.
Хавар анхны төлөө хүлээж авах нь малчин хүний жаргалтай өдрүүдийн нэг дээ” хэмээн М.Хонгорзул аварга ярив. Тэднийх сүүлийн жилүүдэд нутаг орныхоо 5 айлыг малжуулж, амьдрал ахуйд нь нэмэр тус болжээ
ШИНЭ
МЭДЭЭ
Хархорум хотыг сэргээн байгуулах тухай баримт бичигт гарын үсэг зурлаа
2022.12.30
“Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2022.12.21
ТББХ:Тогтоолын төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэв
2022.11.29
УИХ-ын дарга Г.Занданшатар БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан-тай цахимаар уулзлаа
2022.11.18
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийн талаарх уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа
2022.11.16
Архангайн хүүхэд, залуус "чийрэгжүүлэлт, усан спортын төв"-тэй болно
2022.11.14
Цэцэрлэг хотын худалдааны гудамж цэвэр, бохирын нэгдсэн сүлжээнд холбогдов
2022.11.14
Цэнхэр, Төвшөрүүлэх суманд ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл болоод сум орны аж ахуйтаа танилцлаа
2022.11.14
Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт орно
2022.11.10
Ё.Баатарбилэг: Баян-Өлгий, Дархан, Дорнод, Дорноговьд төрийн захиргааны албан хаагчийн сул орон тоо яагаад их байна вэ?
2022.11.04
"Дөрвөн цагийн хангай" уран зургийн үзэсгэлэн олон нийтийн хүртээл боллоо
2022.11.02
Ё. Баатарбилэг: Цалингийн сүлжээнд өөрчлөлт оруулахад анхаарах хэрэгтэй
2022.10.27
2023 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
2022.10.26
Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2022.10.25
Ё.Баатарбилэг: Төрийн албаны зөвлөлөөс гаргасан судалгаатай холбоотой нэмэлт тодруулга авсан уу?
2022.10.25
“Шинэ сэргэлтийн бодлогын тэргүүлэх зорилт-Боомтын сэргэлт” салбар хэлэлцүүлэг боллоо
2022.10.20
“Засгийн газрын автобааз” УТҮГ-ыг аж ахуйн тооцоонд шилжүүлнэ
2022.10.19
Ё.Баатарбилэг: Эрүүл мэндийн боловсролд зориулсан хөнгөлөлт урамшуулал, санхүүжилтийг олгох боломжтой юу
2022.10.14
Ё.Баатарбилэг: МСҮТ-д суралцах иргэдийн насны хязгаарыг тогтоох боломжтой юу?
2022.10.14
Ё.Баатарбилэг: Эрүүл мэндийг дэмжих сангаар дамжуулан нийтийн биеийн тамирыг дэмжих бодлого хэрэгжүүлэх боломжтой юу?
2022.10.13