МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Цар тахлын үнийн өсөлт нь тэтгэвэр, тэтгэмж авч буй иргэдэд хүнд тусаж байна
2022.01.28
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Цар тахлын үнийн өсөлт нь тэтгэвэр, тэтгэмж авч буй иргэдэд хүнд тусаж байна

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор нарын гишүүд 2021 оны тавдугаар сард нийгмийн даатгалын хувь хэмжээг бууруулах хууль санаачилсан бөгөөд, уг хууль батлагдаж цар тахлын үед ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад бодитой хувь нэмэр болсон.

  • Цар тахлын сөрөг нөлөөллөөс үүссэн үнийн өсөлт нь тэтгэвэр, тэтгэмж авч буй иргэдэд илүү хүнд тусаж байна.
  • Улс орны ид бүтээн байгуулалтын үед хөдөлмөр бүтээлээ зориулж, одоогийн хөдөлмөрлөж буй залуусыг өсгөн хүмүүжүүлж, хойч үедээ хүлээлгэн өгсөн ахмадууддаа анхаарал хандуулах цаг болсон.
  • Иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд миний бие тууштай ажиллах болно.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор цаашид инфляцийн өсөлт, эдийн засгийн өсөлттэй уялдуулан тэтгэврийн зөрүүг арилгах, тэтгэврийн үнэ цэнэ, худалдан авах чадварыг сайжруулах тогтолцоог бий болгох ёстой гэж байр сууриа илэрхийлсэн байна.

ШИНЭ МЭДЭЭ