МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Найман эмчийг Япон улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулна
2022.01.28
Эрүүл мэнд

Найман эмчийг Япон улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулна

УИХ-ын гишүүн Н.Учрал нөхөн сэргээх эмчилгээ ямар чухал болохыг өөрийн бие, сэтгэлээр мэдэрсэн учраас энэ ажлыг санаачлан эхлүүлж байгаа юм байна.

Тэрээр,

Монгол эмч нарын ур чадвар бол дэлхийн хаана ч гологдохгүй. Мэс заслыг дэлхийн стандартад нийцүүлж хийдэг. Гэвч манай эрүүл мэндийн салбар ямар ч мэс засал, хүнд эмчилгээний дараа нөхөн сэргээх эмчилгээг орхигдуулдаг тал бий. Тиймээс нөхөн сэргээх эмчилгээ ямар чухал байдаг вэ гэдгийг БНСУ-д эмчлүүлж байх үедээ ойлгосон. Миний тэргүүлдэг Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо дэргэдээ "Сошиал Хаус" бодлогын институтыг байгууллаа. Тус байгууллага нь бодлого боловсруулахад залуусын оролцоог нэмэгдүүлэхэд зорьж байгаа бөгөөд 2022 оны эхний ажил болгож нөхөн сэргээх мэргэшлийн 8 эмчийг Япон улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулахаар болж батламжийг нь гардуулан өглөө. Цаашид хөдөө орон нутагт энэ чиглэлийн мэргэшсэн эмч нарыг бэлтгэх, тэднийг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах ажлыг шат дараатайгаар зохион байгуулах болно.

гэдгээ илэрхийлжээ.

ШИНЭ МЭДЭЭ