МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дорноговь аймгаас улсын хошой аварга, улсын аварга малчид тодорлоо
2022.01.27
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Дорноговь аймгаас улсын хошой аварга, улсын аварга малчид тодорлоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2021.01.26/ “Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, улсын аварга саальчин, улсын аварга фермер, улсын аварга тариаланч хамт олон, улсын аварга тариаланч шалгаруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Нутгийн малчдын минь уйгагүй зүтгэл, хөдөлмөрийн үр шимээр 2021 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр мал сүрэг таван төрлөөр өсч, 2,7 сая толгой мал тоологдсон нь өмнөх оноос 6,1% буюу 155,2 мянган толгойгоор өслөө.

“УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН”-ААР
- Хатанбулаг сумын Агаруут багийн малчин Чулууны Батхүрэл;

“УЛСЫН АВАРГА МАЛЧИН”-ААР
- Айраг сумын Нард багийн малчин Дашцэрэнгийн Гангандорж,
- Алтанширээ сумын Зараа багийн малчин Содовын Дашзэвэг,
- Даланжаргалан сумын Элдэв багийн малчин Норовсамбуугийн Буяндэлгэр,
- Өргөн сумын Баянмөнх багийн малчин Маамын Баярдаваа нар тодорлоо.

Мөн, ХХААХҮЯ, МҮОНР тасралтгүй жил бүр зохион байгуулж буй “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит шагнала болох “АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭД” –ээр манай аймгаас:
- Хатанбулаг сумын малчин Чимэддоржийн БАТБААТАР - “Алтан ботгоны эзэн”;
- Мандах сумын малчин Пүрэвжамцын БАЯРХҮҮ “Алтан хурганы эзэн”;
- Иххэт сумын малчин Чулууны БАТСАЙХАН - “Алтан хурганы эзэн” боллоо.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн босгон дээр ажил, хөдөлмөрөөрөө улсдаа тэргүүлж, “МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН” болон Алтан төлийн эзэддээ эрхэм алдрыг хүртсэн Дорноговь нутгийн аваргууддаа халуун баяр хүргэж, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөлөө.

ШИНЭ МЭДЭЭ