Ц.Мөнхцэцэг: Нэг хүний жагсаалыг жагсаал, цуглаанд тооцогдох эсэх асуудлыг хуульчилж өгөхөөр төлөвлөж байгаа
2022.01.26
Улстөр

Ц.Мөнхцэцэг: Нэг хүний жагсаалыг жагсаал, цуглаанд тооцогдох эсэх асуудлыг хуульчилж өгөхөөр төлөвлөж байгаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын байнгын хорооны гишүүд хувьд хүний эрх, эрх чөлөөний асуудалд түлхүү анхаарч, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллалаа.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Хүний эрхий дэд хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн юм. Ковид-19 цар тахлын хоёр жилийн хугацаанд жагсаал, цуглаан зохиосон иргэдийн эрхийг хууль хүчний байгууллагууд хүчээр хязгаарласан зөрчлүүд удаа дараа бүртгэгдсэн тул Хүний эрхийн дэд хороо хоёр удаа хуралдсан. Эхнийх нь 2021 оны 11-р сарын 02-нд Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх асуудлаар, 12-р сарын 30-нд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн санаачилгаар Улсын Их Хурлын даргад хүргүүлсэн хүсэлтийг үндэслэн Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Нийтийн сонсгол зохион байгуулсан.

Үүнээс үүдэн цаашид жагсаал цуглааныг олон улсын эрх зүйн дагуу хийх, жагсаал, цуглаан хийх эрх чөлөөг баталгаажуулах, одоо мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоомжуудыг өөрчлөх, олон улсын жишигт нийцүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн. Өөрөөр хэлбэл, Цагдаагийн албаны тухай хууль, Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиудад зохицуулалт хийж, нэг хүний жагсаалыг ЖАГСААЛ, ЦУГЛААНД тооцогдох эсэх асуудлыг хуульчилж өгөхөөр төлөвлөж байгаа.

Түүнчлэн Хүний эрхийн Үндэсний комиссын хараат бус гишүүдийн сонгон шалгаруулалтын талаар мэдээлэл өгөв. Эхнийх нь Хүний эрхийн хороо хариуцсан гишүүн, нөгөөх нь Эрүүдэн шүүх асуудлын эсрэг ажиллах гишүүн юм. Энэ хоёр гишүүн бол Олон улсын эрх зүйн дагуу хүний эрхийг хамгаалах, эрүүдэн шүүхийн эсрэг үндэсний механизмыг хангах, тодорхой хуулиудын хэрэгжилтийг хангах, хяналт тавьж ажиллах учиртай. Сонгон шалгаруулалтад гишүүд нэрсээ өгсөн байгаа. 2022 оны гуравдугаар сарын 15-нд хаврын чуулган эхлэхэд ХЭҮК-ын хараат бус хоёр гишүүнийг томилгоог хийнэ.

ШИНЭ МЭДЭЭ