МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Үндсэн хуулийг батлах үйлсэд идэвх санаачлагатай ажилласан эрхэм хүмүүс шагнал хүртлээ
2022.01.13
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Үндсэн хуулийг батлах үйлсэд идэвх санаачлагатай ажилласан эрхэм хүмүүс шагнал хүртлээ

Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Үндсэн хуулийн төслийг боловсруулах, хэлэлцэх, батлах, сахин хамгаалах үйлсэд идэвх, санаачилгатай ажилласан хүмүүсийг төрийн дээд шагнал хүртээлээ.

Үндсэн хуулийн цэцийн дарга, орлогч дарга, гишүүнээр 26 жил ажиллан Үндсэн хуулийн цэцийг Монгол Улсад үүсгэн бий болгох, төлөвшүүлэхэд мэдлэг, боловсрол хичээл зүтгэлээ зориулан, Үндсэн хууль судлал, Монгол Улсын хууль, эрх зүйн тогтолцоог бэхжүүлэн хөгжүүлэх үйлсэд жинтэй хувь нэмрээ оруулсан Ардын Их Хурлын депутат, гавьяат хуульч Наваанпэрэнлэйн Жанцан МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР цолоор, Монгол Улсын Их Хурлын гишүүн асан, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, академич Жигжидийн Болдбаатар багш маань МОНГОЛ УЛСЫН АРДЫН БАГШ цолоор тус тус шагнагдлаа.

ШИНЭ МЭДЭЭ