МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Тогтоолын төсөл батлагдлаа
2022.01.14
Хууль, эрх зүй

Тогтоолын төсөл батлагдлаа

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ нарын хамтаар 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцэслэн баталлаа.

Монгол Улсын хүн ам, удмын сангийн аюулгүй байдал гэдэг бол хүн амын эрүүл мэнд, удмын сан, тогтвортой өсөлт хадгалагдаж, хамгаалагдсан нөхцөл байдлыг хэлдэг. Энэ нөхцөл бүрэн хангагдахгүй, удмын сангийн аюулгүй байдал эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн гэж үзсэн учраас энэхүү тогтоолын төслийг санаачилсан юм.

Уг тогтоолын төсөл батлагдсанаар:

  • Овог нэршлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шинэчлэх, “Угийн бичиг”-ийг өрх айл бүрт зөв аргаар хөтлүүлэн хэвшүүлэх,
  • Орчин үеийн дэвшилтэт технологи бүхий генетикийн лаборатори, генийн сан байгуулах,
  • Монгол Улсын хүн ам зүйн бодлогын хэрэгжилтийг хангах, удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих тухайлсан чиг үүрэг бүхий бүтэц бий болгох,
  • Үндэсний хөтөлбөр, төвлөрлийн эсрэг дотоод шилжилт хөдөлгөөнийг тэтгэх бодлого боловсруулан хэрэгжүүлнэ.

Энэ тогтоолын хэрэгжилтэд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороод тус тус хяналт тавьж ажиллана.

ШИНЭ МЭДЭЭ