МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хөвсгөл аймгаас сонгогдсон Ардын Их Хурлын депутатуудад шагнал гардууллаа
2022.01.13
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Хөвсгөл аймгаас сонгогдсон Ардын Их Хурлын депутатуудад шагнал гардууллаа

Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн баяраар Хөвсгөл аймгаас сонгогдсон Ардын Их Хурлын депутатуудад шагнал гардууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Үндсэн хуулийн төслийг боловсруулах, хэлэлцэх, батлах, сахин хамгаалах үйлсэд идэвх, санаачилгатай ажиллаж ирсэн эрхмүүдэд шагнал хүртээв. Шагнал хүртсэн ахмадуудад УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар баяр хүргэж, эрүүл энхиийг хүслээ. 

Үндсэн хуулийн цэцийн дарга, орлогч дарга, гишүүнээр 26 жил ажиллаж, Үндсэн хуулийн цэцийг Монгол Улсад үүсгэн бий болгох, төлөвшүүлэхэд мэдлэг, боловсрол хичээл зүтгэлээ зориулан, Үндсэн хууль судлал, Монгол Улсын хууль, эрх зүйн тогтолцоог бэхжүүлэн хөгжүүлэх үйлсэд жинтэй хувь нэмрээ оруулсан Ардын Их Хурлын депутат, Гавьяат хуульч Наваанпэрэнлэйн Жанцанг маань Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор, Монгол Улсын Их Хурлын гишүүн асан, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, доктор, Жигжидийн Болдбаатар Монгол Улсын Ардын багш цолоор тус тус шагнагдсан байна. 

ШИНЭ МЭДЭЭ