МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.01.18
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Ц.Мөнх-Оргил: Дундын өмчлөлийн газрыг өвийн журмаар шилжүүлнэ гэдэг заалтыг эргэж харах нь зүйтэй

УИХ-ын чуулганы /2022.01.18/-ны өдрийн хуралдаанаар Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

Хуулийн төслөө хэлэлцэхдээ анхаараарай гэж хоёр санаа хэлэх гэсэн юм.

Улаанбаатар хотыг ярихад СӨХ-уудад тухайн байшингийн дэвсгэр газар нь эзэмшилд нь байгаа. Орчны газар бол СӨХ-дод байхгүй. Хот тэр газраа уг нь өгөх ёстой. СӨХ болгонд газрыг нь тааруулаад УИХ-ын тогтоолтой СӨХ-ны тухай хууль, Орчны газрыг эзэмшүүлэх тухай хууль батлуулах ажил хийгдээгүй гэсэн үг.

Хуулийг санааг дэмжиж байгаа ч зарим зүйл, заалт нь тодорхой бус байна. Тухайлбал 44.1.9 болон 44.1.7 заалтыг дахин харах хэрэгтэй.

Түүний асуултад УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ