МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.01.18
Улстөр

Ж.Ганбаатар: Хамтран ажиллана, яриагаа багасгаж, ажлаа хийгээрэй

УИХ-ын ээлжит /2022,01,18/-ны өдрийн чуулганаар Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай, мөн Монгол Улсын Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчийг Улсын Их Хуралд танилцуулах тухай холбогдох материалыг танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: 

Дарга минь PR-аа багасгаад ажлаа хийгээрэй. ЭЗБХ-д харьяалагдаж, УИХ-д ажлаа тайлагнадаг. Хэтэрхий сошиалаар ажлаа хийхээр иргэд олон зүйлийг хүлээж, үүнийгээ дааж чаддаггүй. Утааны асуудлыг У.Хүрэлсүх Ерөнхийлөгч гаргалгааг гаргаад, шийдэл гаргасан.Үүнийг үргэлжлүүлж хийгээд, ажлаа дуусгаарай. Өмнөх сайд гүрийгээд ажлаа хийсэн хүмүүсийн нэг шүү, ажлын үргэлжлүүлээрэй. Хамтран ажиллана, яриагаа багасгаж, ажлаа хийгээрэй. 

ШИНЭ МЭДЭЭ