2022.01.18
Улстөр

Б.Саранчимэг: Улс орны тогтвортой хөгжил байгальд ээлтэй хөгжих ёстой

УИХ-ын ээлжит /2022,01,18/-ны өдрийн чуулганаар Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай, мөн Монгол Улсын Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчийг Улсын Их Хуралд танилцуулах тухай холбогдох материалыг танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: 

БОАЖ-ын сайдад нэр дэвшиж байгаа Б.Бат-Эрдэнэ танд амжилт хүсье. Энэ яамны асуудал ганц агаар орчны бохирдол биш ус хөрс, ан амьтан гээд бүх асуудлыг хариуцана. Улс орны тогтвортой хөгжил байгальд ээлтэй хөгжих ёстой. Эхлээд хөгжье,дараа нь цэвэрлэе биш,байгальд ээлтэй хөгжих ёстой. Та түүхч хүн өвөг дээдэс маань байгалиа яаж хамгаалж ирсэн үүнийг орчин үеийн технологийн шийдэлтэй хослуулж хийгээрэй. Та манлайлж мэргэжлийн хүмүүсээ сонсож ажлаа сайн хийгээрэй. Ногоон хөгжлийн бодлогоо дахин батлуулж байнгын хороо, дэд хороотойгоо хамтарч сайн ажиллаарай.

ШИНЭ МЭДЭЭ