МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.01.18
Гадаад харилцаа

Н.Учрал: Нэг хүнээр ажлаа хийлгэдэг баг бүрэлдэхүүн БНСУ дахь Элчин сайдын яамд байна

УИХ-ын чуулганы /2022.01.18/-ны өдрийн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

Нэр дэвшигчдийг зарчмын хувьд дэмжиж байна.

БНСУ-д олон монголчууд ажиллаж амьдардаг, эрүүл мэндийн үйлчилгээг нь цөөнгүй иргэн авдаг. Элчин сайдын яамны улаан байшинд 7,8 хүн ажилладагч Сайд, угтагч хоёр нь солонгос хэлтэй. Нэг хүнээр ажлаа хийлгэдэг баг бүрэлдэхүүн тэнд ажиллаж байна. Солонгос Улсад зөвхөн англи хэлтэй биш солонгос хэлний мэдлэгтэй хүн хэрэгтэй. Тэгэж байж иргэдийн ахуй амьдралд нь гарсан асуудлыг шийдвэрлэж чадна. Шинээр томилогдож байгаа Элчин сайд Э.Сарантогос та солонгос хэлний мэдлэгтэй юу?

Гадаадад байгаа монголчууддаа туслах гэж Элчин сайдын яам байдаг. Тэгэхээр Элчин сайд тухайн улсын хэл, соёлыг өөрийн мэт эзэмшсэнээр ард иргэдийнхээ асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.

Түүний асуултад нэр дэвшигч Э.Сарантогос хариулав.

ШИНЭ МЭДЭЭ