МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.01.18
Гадаад харилцаа

Б.Жаргалмаа: Хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа иргэдэд туслах сангийн мөнгө тусламж хэрэгтэй иргэдэд хүрч байгаа юу?

УИХ-ын чуулганы /2022,01,18/-ны өдрийн хуралдаанаар Элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:

Гадаад улс оронд Элчин сайдаар томилогдон ажиллана гэдэг нь монгол иргэдийнхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавьдаг байх аа гэж боддог. БНСУ-ын Янг Са хотод 13 настай охин үеийн хүүхдүүддээ хүчирхийлүүлж, зодуулсан хэрэг гарсан. Энэ талаар Гадаад харилцааны сайдад асуулт тавьж хариултаа авсан. Бидний хувьд гадаад улс орнуудад амьдарч байгаа иргэдийнхээ мэдээллийг сайн авч чаддаггүй учраас асуудлыг мэдэж чаддаггүй.

Цаашдаа хүчирхийлэлд өртсөн охинд илүү их анхаарал тавьж ажиллаарай. Энэ бол нэг удаагийн тохиолдолд биш бидэнд мэдэгдсэн мэдэгдээгүй олон асуудал бий. Иймд иргэддээ анхаарал тавих зайлшгүй шаардлага байгаа гэсэн үүднээс сайдад асуулга тавьсан юм.

Түүнчлэн Хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа иргэдэд туслах сан байдаг юм байна. 2014 оноос хойш 224 сая төгрөг зарцуулсан байна. Энэ мөнгө хүрэх ёстой хүндээ хүрсэн үү? Гадаад улс оронд томилогдож байгаа сайд нар гадаадад байгаа монголчуудынхаа үр хүүхдүүдэд монгол ёс заншил, хэл соёлоо дэлгэрүүлэх тал дээр ямар ажил хийх вэ? Цаашдаа Элчин сайд нар маань хариуцлагатай ажиллах ёстой.Ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?

Түүний асуултад Гадаад харилцааны сайд болон бусад Элчин сайдаар томилогдохоор нэр дэвшсэн хүмүүс хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ