2022.01.18
Улстөр

Ж.Батжаргал: Хорооны дарга нь зөвлөлийнхөө гишүүн нь болсноор зөв бүтэцтэй болно

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.01.18/ хуралдаанаар “Журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

Хуулийн үзэл баримтлалаар бол төлөөллийн ардчиллыг хөгжүүлэх гэж тэргүүлэгчдийг авсан. Энэ заалтаар бол зөвлөл нь удирдах байгууллага шиг болох гээд байна. Уг нь хурлууд хорооны бүтцээр үйл ажиллагаа явуулж, хорооны дарга нь зөвлөлийнхөө гишүүн нь болох юм бол зөв бүтэц рүүгээ явна гэж харж байна. Тэгэхгүйгээр нэр дэвших гэхлээр өөр агуулга руу чиглэх гээд байна. Ажлын хэсгийнхэн үүнийг юу гэж үзсэн бэ?

ШИНЭ МЭДЭЭ