МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.01.17
Уул уурхай, Ашигт малтмал

Ж.Сүхбаатар: Оюутолгойтой харилцах хэлэлцээрийн дараагийн үе шат бол усны тухай асуудал

Оюутолгойн түр хорооны /2021.01.17/-ны хуралдаанаар “Оюу толгой төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, говийн бүсийн газрын гүний ус ашиглалтын байгаль орчинд нөлөөлөх байдал болон холбогдох хууль, бусад шийдвэрийн хэрэгжилтийг шалгах, санал дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: 

Миний хувьд 12 жилийн өмнө ус бол төрийн өмч шүү гэсэн байр суурьтай байсан ч 30,30 жилээр гээд гэрээ батлагдсан юм.Усны асуудлыг энэ тогтоолоор ингэж шийдэж байна уу? Манайхан хэр их судалгаа хийсэн бэ? Тогтоол дээр Засгийн газарт чиглэл өгөөд Л.Оюун-Эрдэнэд даалгасугай гэж байна.Чиглэл өгөөд даалгаж байна уу? УИХ-ын хэмжээний тогтоол болчих вий.Усны бодлого харж тогтоолоо гаргаж чадсан уу?

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ