2022.01.17
Хууль, эрх зүй

Б.Саранчимэг: Хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд журам нь тодорхойгүй байна

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2022.01.17/ хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:

2019 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг иргэд мэдэх ёстой гэсэн чухал заалтыг тусгасан. Энэ заалт орсноор иргэдийн байгаль хамгаалах оролцоог нэмэгдүүлэх, нутгийн засаг захиргаа, ААН-үүдийг илүү үүрэгжүүлсэн гэж үзэж байгаа.

Байгаль орчны нөлөөллийн мэдээллийг иргэдэд ямар арга замаар хүргэх талаар тодорхой журам гарах уу? Хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд журам нь тодорхойгүй байна.

Түүний асуултад БОАЖ-ын сайд Н.Уртнасан хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ