2022.01.14
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Ц.Мөнхцэцэг: Ялгаварлан гадуурхалт, жендэртэй холбоотой асуудлыг яаж шийдвэрлэж байна вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.01.14\ нэгдсэн хуралдаанаар  Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: 

Төрийн албаны жендэрын эрх тэгш байдлын бодлогын хэрэгжилт, төрийн албаны ялгаварлан гадуурхалтын гомдлыг барагдуулахад хяналт тавих ёстой.Төрийн албаны зөвлөлийн судалгаа мэдээллийн нэгдсэн сангийн даргаас асуулт асууя.

Төрийн албаны тухай хуулийн 39.1.12-т Төрийн албан хаагч жендэрийн шууд ба шууд бус ялгаварлан гадуурхалтыг гаргаж болохгүй гэсэн байдаг. Гэтэл нилээ олон байгууллага хувийн хэвшил мөн адил хүйсийн ялгаа шаардахгүй ажил дээр хүйс заадаг.

Мөн эмэгтэй ажилчин ажилд авахдаа тодорхой хугацаанд хүүхэд төрүүлэхгүй байхыг шаарддаг.Ийм ялгаварлан гадуурхалт байна. Ийм асуудлын гомдол танайд хэр ирж байна, яаж шийдвэрлэдэг вэ? Монгол Улс 14 яамтай байна. Одоо 2 яам нэмэгдэнэ. Энэ байгууллагын удирдлагад эмэгтэй гишүүдийн ковотыг бүрдүүлэх талаар яаж ажиллах вэ?

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ