МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.01.11
Хүний эрх

Ц.Мөнх-Оргил: Улсын болон хувийн өмгөөлөгчийн үйл ажиллагааны давхардал, уялдааг хэрхэх вэ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2022.01.11/ хуралдаанаар Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд санал хэлж, асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

Улсын болон хувийн өмгөөлөгч нарын үйл ажиллагааны давхардал, уялдааг хэрхэн хангаж байгаа вэ?

Жишээлбэл, Монгол Улсад өмгөөллийн туслалцаа авах шаардлагатай байгаа хүмүүсийн хэчнээн хувь нь үйлчилгээгээ авч чадахгүй байна. Эрх зүйн туслалцаа авч чадахгүй байгаа хүмүүсийн хэд нь улсынхаар хэчнээн нь төлбөртэйд хандаж байна. Улсын болон хувийн өмгөөлөгчийн ажилд ийм давхардал гарна, ингэж хамтарч ажиллана гэсэн тоон мэдээлэл өгнө үү?

ШИНЭ МЭДЭЭ