МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.01.06
Улстөр

Ц.Мөнх-Оргил: Төр нь ТББ-ын ажилд хэт хутгалдах хэрэггүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.01.06\ нэгдсэн хуралдаанаар Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж, асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: 

Хуулийн хэлэлцүүлэг эхлэхдээ мордохын хазгай болчихоод байна. Иргэний нийгмийн гол төлөөллүүд нь "Бид оролцоогүй, санал өгөөгүй" гэж хэлж байна. Бүх иргэний нийгмийн байгууллагын саналыг тусгах боломжгүй ч гол чухал гэсэн зүйл заалтыг нэмэх, шаардлагагүй тохиолдолд хасах хүртэл хэлэлцэж, үндэслэлийг нь ойлгуулах ёстой байсан.

Хоёрдугаарт энэ хуулиараа дамжуулан ТББ болон Иргэний нийгмийн байгууллагуудыг цэгцлэх гэж байгаа юм шиг ярьж болохгүй. Яагаад гэвэл цэгцэлнэ гэдэг үг энэ тохиолдолд буруу утга, өнгө аяс дагуулж байна.

ТББ-ууд төрийн ямар нэг дэмжлэг туслалцаагүйгээр үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, эвлэлдэн нэгдээд, нийгэмд чадах чадахаараа туслаад явж байгаа. Цэгцлэх гэхээсээ илүүтэй дэмжлэг үзүүлэх нь зүйтэй.

Холбоог мэргэжлийн, эдийн засгийн, нийтэд тустай, төлбөртэй төлбөргүй үйлчилгээ явуулах, Засгийн газрын дэргэд мэргэжлийн зөвлөл байгуулах гэх мэтчилэн хуваах нь төрийн бус байгууллагын ажилд хэт их хутгалдаж байгааг илтгэнэ. Төрийн бус байгууллага болон төрийн байгууллага хоорондын ялгааг үгүй хийнэ.

Аж ахуйн үйл ажиллагаа нь 50 хувиас хэтрэхгүй гэсэн хэцүү заалт байна. Үүнийг дэлгэрэнгүй тайлбарлана уу?

Түүний асуултад Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ