МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.01.04
Эдийн засаг, Худалдаа

Ц.Цэрэнпунцаг: Инфляцийг тогтвортой барихад Монгол банк ямар бодлого барьж байгаа вэ

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2022.01.04/-ийн  хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 42 дугаар тогтоолоор баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонсож байна.

 Сонсголын үеэр гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг: Өвлийн олимп өнгөрөөд ложистикийн саад бэрхшээл гайгүй болоод цар тахал гайгүй болж хөдөлгөөн ихсэхэд инфляц хэцүү тийм үү. Засгийн газар, Монголбанк хоёр ингэж тэврэлдэж явах ямар байдаг юм бол. Цаашдаа эдийн засаг сэргээд импорт нэмэгдээд ирэхээр хэцүү болно. Сая 2 жил хил хаалттай байсан болохоор гайгүй байж Монголбанкныхан инфляци барихад зовоогүй байх. Монголбанк өөрөө хуультай.

Бие даасан байдлыг нь бүрэн хангасан, үйл ажиллагаа явуулах эрхийг нь өгсөн ийм хуультай. Монголбанкинд итгэх итгэлийг хөсөрдүүлэхгүй байх хэрэгтэй. Ард түмэн юу гэж харах юм бэ? Монголбанкыг. Инфляц хөдлөх л юм бол иргэд Монголбанкыг харахаас Засгийн газрыг харахгүй. ЖИшээлбэл, тодорхой тавьсан шалгуур байна уу, инфляц ийм болоход Монголбанк ийм бодлого барина гэсэн юм байна уу?

10 их наядын хөтөлбөрийг дэмжиж байгаа. Гэхдээ цаана нь гарч ирэх сөрөг дагавар бол инфляц. Энэ хөтөлбөр эдийн засгийнхаа салбаруудад жигд, хүртээмжтэй, өгөөжтэй очиж чадаж байгаа юм уу? Дөрвөн голлосон хөтөлбөр, хийгдэх ажлуудыг харахаар, ажлын байрыг дэмжих зээл гэхэд барилгын салбарынханд хэдэн хувь очиж байгаа юм бэ? Ипотекийн зээл гэхэд тэр чигтээ барилгын салбарын эрэлтийг дэмжиж өгч байгаа байх. Репо санхүүжилтийн зээл гэж байна. Нэг их наяд төгрөгийг орон сууцны хорооллын санхүүжилтэд төлөвлөжээ.

Барилгын салбартаа энэ дэмжлэг чинь хэтэрхий их очоод байгаа юм бишүү? Тэгтэл инфляцид сөрөг нөлөө авчрах импортын орц ихтэй барилгын салбар 10 их наядын шим шүүсийг нь сорчихоод байгаа юм бишүү. Үүнд ямар бодлоготой байгаа юм бэ?

Залуусыг хөдөлмөрт бэлтгэх сургалт гээд 500 тэрбум төгрөг тавьчихаж. Энэ яаж үр өгөөжөө өгч, яаж хэрэгжиж байгаа юм бэ? Малчиддаа, ХАА-н салбараа дэмжиж байгаа 500 тэрбумтай ижил тоо харагдаж байна. Ач холбогдолгүй бол ярилцаад ХАА, ЖДҮ, малчид руу хандсан хөтөлбөрлүү хандаж болдоггүй юмуу?

Түүний асуултад Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн хариулт өглөө.

ШИНЭ МЭДЭЭ