2021.12.17
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Ж.Батжаргал: Газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд Төрийн бодлого хэрэгтэй

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр /2021.12.15/ хуралдлаа. Хурлаар Хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн буюу стратегийн хүнс болох улаан буудайн ургацын байдал, нөөц бүрдүүлэлт, борлуулалт, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, хангалтын байдал, үр шинэчлэлт хангамжийн талаар хяналт шалгалт хийх ажлын хэсгийн тайланг сонслоо.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

Үлдсэн будааг шаардлагатай газарт нь зөв зохистой нийлүүлэх асуудал нь чухал байна. Миний хувьд тэжээлийн үйлдвэрт нийлүүлэх шаардлагатай гэж үзэж буй.

Зээлийн асуудлыг онцгой анхаарах хэрэгтэй байна. Энэ жил 10 их наядаас тариаланчдад зээл олгосон нь үр өгөөжөө өгч байгаа. Гэтэл одоо зээлийн эргэн төлөлтийн хугацаа болох гээд байхад байгууллагууд хүнд байдалд буй. Үүнийг зөв зохицуулах шаардлагатай. Тиймээс Засгийн газар, Монголбанктай хамтарч цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ тодорхой, оновчтой болгох нь зүйтэй.

Газар тариалангийн асуудалд дан ганц тариаланчдын байр суурийг сонссон. Тэгвэл одоо малчдаа сонсох хэрэгтэй. Энэ хоёр салбарт асуудал бий. Үүнийг уялдуулан шийдэхэд орон нутгийн удирдлагууд анхаарна биз ээ. Газар тариалангийн бүс нутгаас бэлчээрийн мал аж ахуйг гаргана гэвэл Төрийн цогц бодлого шаардлагатай.

ШИНЭ МЭДЭЭ