АМГТГ-ын шилдгүүд тодорлоо
2022.01.03
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

АМГТГ-ын шилдгүүд тодорлоо

Эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх үйлсэд идэвх зүтгэл гарган ажилласан Ашигт малтмал, газрын тосны газрын албан хаагчдад шагнал гардуулав. АМГТГ-ын Даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Түвшинжаргал ТЗУХ-ийн дарга Б.Дашпүрэв, ХШҮСХ-ийн дарга Б.Будхүү нар шагнал гардуулан өгөв.

Төрийн албаны тэргүүний ажилтан цол тэмдгээр ТЗУХ-ийн Цахим шилжилтийн хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Д.Өлзийсайхан, Мэдээлэл харилцаа холбооны тэргүүний ажилтнаар ТЗУХ-ийн Программ хангамжийн инженер П.Бэхтогтох, "Тэргүүний уурхайчин" тэмдэгээр ХШҮСХ-ийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, статистик мэдээлэл хариуцсан мэргэжилтэн С. Оюун-Эрдэнэ, Ц.Содцэцэг, ТЗУХ-ийн Дотоод асуудал, нууц хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Алтан-Очир
ТЗУХ-ийн Орлогын нягтлан бодогч Д.Билгүүн, УУХҮЯ-ны жуух бичгээр Уул уурхай, газрын тосны төв лабораторийн Газрын тосны бүтээгдэхүүний шинжилгээ хариуцсан шинжээч /чанарын менежер/ Ж. Бадамсүрэн, ТЗУХ-ийн Архив, бичиг хэрэг хариуцсан мэргэжилтэн Д.Дарьхүү нарыг шагнажээ.

ШИНЭ МЭДЭЭ