2021.12.28
Уул уурхай, Ашигт малтмал

Б.Саранчимэг:Манай улс усны нөөц маш багатай үүн дээр анхаарч ажиллах ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.12.28/ хуралдаан эхэллээ. хуралдаанаар “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:

Энэ оны тавдугаар сард Оюутолгойтой холбоотой мэдээлэл сонсож байхад Оюутолгойтой холбоотой байгаль орчинд нөлөөлөх үнэлгээ хийгдээгүй гэж байсан. Энэ үнэлгээ хийгдсэн үү? Төсөл хэлэлцэхдээ төслийн 1,5 дахь заалт болох Байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах гэснийг илүү тодорхой болгох тал дээр ярилцсан зүйл байна уу?

Усны асуудал байгаа юу? Үүн дээр хоёр яамны хамтарсан журам гарах ёстой, өнөөдрийг хүртэл журам гараагүй байна.Энэ хэзээ батлагдах вэ? Манай улс усны нөөц маш багатай үүн дээр анхаарч ажиллах ёстой. Гүний ус Оюутолгойд ашиглаж байгаа. Гүний ус бага нөөцтэй удаан хугацаанд нөхөгддөг. Энэ асуудалд Байнгын хороо анхаарч ажиллаж байгаа юу?

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.       

ШИНЭ МЭДЭЭ