МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.12.28
Зам, Тээвэр

Т.Энхтүвшин: Цагаанцавын усыг Тавантолгой руу татах ТЭЗҮ гарсан уу?

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:

Тавантолгой, Гашуунсухайтын тойрог авто зам, Тавантолгой Цагаандэлийн чиглэлийн авто зам 2022 онд ашиглалтад оруулна гэсэн байна, эхэлсэн үү? Тавантолгой,Ханги чиглэлийн авто зам ямар хэмжээнд явж байгаа вэ? Цагаанцавын усыг Тавантолгой уруу татах техник, эдийн засгийн үнэлгээ хийсэн үү, заавал тэнд үйлдвэр барьснаар Цагаанцавд барьвал зүгээр биш үү? Хэрлэн тоонот төсөл бий. Хэрлэнгийн уснаас Алтанширээ хүртэл ус татъя гэсэн хувийн компани байна. Энэ компанитай хамтарч ажиллаж чадвал Хэрлэн тоонот төсөл явах боломжтой болно.

Төмөр зам барих нэрийдлээр баахан компани байгуулсан үүнийгээ Монголын Төмөр зам дээрээ нэгтгэвэл яасан юм бэ? Дараа нь тээвэр хийхэд  олон асуудал гарч магадгүй шүү. Хувийн хэвшил ачаа тээшээ тээвэрлэж чадахгүй болж магадгүй. Иймд Зам, тээврийн яамтай яриад Монголын төмөр замд бүгдийн шилжүүлж болох уу? Тавантолгой хөрөнгө гаргасан, Монголын төмөр зам Тавантолгойн хөрөнгөөр барьсан гээд тээвэр ложистикийн асуудлыг Монголын төмөр зам хариуцаад явуулж болох уу?

ШИНЭ МЭДЭЭ