МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалаа
2021.12.27
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалаа

УИХ-ын гишүүн Г.Дамдинням Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтангадас” одонгоор шагнагдсан Дархан -Уул аймгийн иргэн Ш.Цэдэв инженертээ шагналыг нь гардуулан өглөө.

Тэрээр "Баян айраг Эксплорэйшн" ХХК-ийн дулааны ашиглалтын инженерээр олон жил үр бүтээлтэй ажилласан эрхэм ахдаа Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 99 жилийн ойн баярын мэндийг хүргэж, эрүүл энх амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөсөн юм.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дархан -Уул аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.БАТЦЭНГЭЛ "Эрүүлийг Хамгаалахын Гавьяат ажилтан" цол, тэмдгээр шагнагдсанд баяр хүргэсэн юм.

Дархан хотынхоо эрүүлийг хамгаалах салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, Covid19 цар тахлын үеийн эрсдлийн менежментийг чадварлаг удирдан зохион байгуулж, хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд тууштай зүтгэсэн Б.Батцэнгэлд дахин баяр хүргэж, эрүүл энх, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе 

ШИНЭ МЭДЭЭ