МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо Хэнтий аймагт ажиллалаа
2021.12.22
Орон нутгийн хөгжил

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо Хэнтий аймагт ажиллалаа

Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо “Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлага” сэдэвт хэлэлцүүлгийг Хэнтий аймгийн Чингис хаан хотод 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр зохион байгууллаа.

Төрийн албаны зөвлөл болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран зохион байгуулсан уг хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Байнгын хорооны ажлын алба, Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, Ц.Мөнхцэцэг болон Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Хэрлэнчулуун нарын холбогдох албан тушаалтнууд оролцсон.

Энэхүү сургалт, хэлэлцүүлгээр төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын бодлого, эрх зүйн орчин, онол, практик, арга зүйн асуудлыг төрийн шинэтгэлийн үйл явцтай хэрхэн уялдуулах асуудлыг хөндөж, хэлэлцүүлэгт оролцогчдын асуултад хариулт өгч, санал бодлыг нь сонслоо.

Төрийн албаны шинэтгэл, албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлага, ажлын гүйцэтгэл, үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэсэн уг хэлэлцүүлэгт Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх 24 агентлагийн удирдлага болон хүний нөөцийн мэргэжилтнүүд танхимаар, сумдын Засаг даргын Тамгын газар, орон нутгийн төсөвт байгууллагын удирдлагууд цахимаар оролцож, аймгийн төрийн албаны 200 гаруй албан хаагчид оролцсон байна.

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны ажлын алба

ШИНЭ МЭДЭЭ