МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.12.15
Хүний эрх

Н.Учрал: Хуулиудын зөрчлөөс үүдэн цагдааг буруутгах хандлага гарна

Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2021.12.15/ хуралдлаа. Хурлаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дууссан. Энэ хуулийн төсөлд дуу дүрсний бичлэг хийх төхөөрөмжүүдийн байршлуудыг тодорхой заахаар тусгасан. Үүнийг Засгийн газрын гишүүн, Харилцаа холбооны газар гаргана.

Мэдээлэл хариуцагч эрх бүхий байгууллага албан тушаалтанд тухайн бичлэгийн төхөөрөмжид байгаа мэдээлэлтэй танилцах эрх үүсэж байгаа. Гэтэл Цагдаагийн албаны хуульд өөрийн аюулгүй байдлыг хангахад ашиглаж байгаа нийтийн эзэмшлийн зам гудамж талбай хянах зориулалт бүхий дүрс бичлэгийн хэрэглээг цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбоно. Өөрийн эзэмшлийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглаж байгаа дүрс бичлэгийг цагдаагийн байгууллага болон албан хаагч саадгүй гаргаж өгнө хэмээн заажээ.
Тэгэхээр эл заалт нь Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуультай зөрчилдөж, иргэн цагдаа хоёрын хооронд ойлгомжгүй байдал үүсгэх эрсдэлтэй юм. Хуулийн зөрчлөөс үүдэж, цагдааг буруутгах асуудал гарах юм. Үүнийг зохицуулж, зөрчлүүдээ арилгах тал дээр анхаарах хэрэгтэй байна.

Түүний асуултад ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ