МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Тэгш боломж-Хүртээмжтэй боловсрол төсөл хэрэгжинэ
2021.12.14
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Тэгш боломж-Хүртээмжтэй боловсрол төсөл хэрэгжинэ

УИХ-ын гишүүн Ч.Ундрам УИХ дахь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хариуцсан гишүүнээр ажилладаг.

Тэрээр хариуцсан асуудлынхаа хүрээнд ХБХ-ийн эцэг, эхийн холбооны ерөнхийлөгч С.Сэлэнгэ болон Сэлэнгэ аймгийн ХБИ-ийн холбооны зохицуулагч Ц.Энхцэцэг нартай уулзлаа.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн асуудлаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, эдгээр иргэдэд бусдын адил эрхээ эдэлж, сурч боловсрох, хөгжих, хөдөлмөрлөх, тэгш боломж олгох зэрэг асуудлаар санал солилцож, ХБХ-ийн боловсролд зориулан ТЭГШ БОЛОМЖ-ХҮРТЭЭМЖТЭЙ БОЛОВСРОЛ төслийг хэрэгжүүлэхээр болж буйгаа Ч.Ундрам гишүүн мэдэгдсэн юм.  Уг төслийг Сэлэнгэ аймгаас эхэлж, үе шаттайгаар хэрэгжүүлэн МУ-ын хэмжээнд ХБХ-ийн боловсролыг дэмжин ажиллахаар төлөвлөж байгаа ажээ.

Төслийн хүрээнд Сэлэнгэ аймгийн нэг ЕБС-ийн нэг кабинетийг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сурч боловсрох орчинг бүрдүүлэх, тусгай тохижилт хийхээр төлөвлөн, судалгаа хийж байна.

Мөн 2022 оны нэгдүгээр сард “ХБХ-ийн эрхийг хамгаалах, боловсролд тэгш хамруулах нь” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулхаар боллоо. Хэлэлцүүлгээс гарсан саналууд дээр үндэслэн дараагийн ажлуудыг төлөвлөж, зорилго болгон ажиллана гэдгээ УИХ-ын гишүүн Ч.Ундрам онцолжээ.

ШИНЭ МЭДЭЭ