МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Боловсролын багц хуулийн төслийг танилцуулах уулзалт Дархан-Уул аймагт боллоо
2021.12.13
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Боловсролын багц хуулийн төслийг танилцуулах уулзалт Дархан-Уул аймагт боллоо

Монгол Улсын Их Хурлын Намрын нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн “Боловсролын багц хуулийн төсөл”-ийн хэлэлцүүлэг улсын хэмжээнд хийгдэж байгаа билээ.

Тус хэлэлцүүлгийг /2021.12.11/-нд Дархан-Уул аймагт зохион байгууллаа. Дархан-Уул, Хөвсгөл, Орхон, Сэлэнгэ аймгийн боловсролын салбарын 400 гаруй төлөөлөл оролцож, санал солилцож, үг хэллээ. Уулзалтад Б.Баттөмөр, Ч.Ундрам, Б.Жаргалмаа, Г.Дамдинням нарын гишүүн оролцов.

Боловсролын багц хуулийн төсөлд:
1. Боловсролын ерөнхий хуулийн төсөл
2. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төсөл
3. Дээд боловсролын тухай хуулийн төсөл
4. Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл
5. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төсөл
6. Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.


Салбар зөвлөлийн хурлаар Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг танилцуулж, салбартаа ажиллаж буй багш, ажилтан нараас бодит мэдээлэл авч чадсан, үр дүнтэй хэлэлцүүлэг болсныг гишүүд онцолж байлаа.

ШИНЭ МЭДЭЭ