2021.12.02
Эрүүл мэнд
Дорноговь аймгийн Даланжаргалан суманд Эрүүл мэндийн төв шинээр барина
Төрийн ордонд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг даргын Тамгын газрын хамт олныг УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Б.Дэлгэрсайхан нар хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын 2022 оны төсвийг УИХ-ын нэгдсэн чуулганаар баталсан бөгөөд Даланжаргалан суманд 15 ортой Эрүүл мэндийн төвийг бариулахаар улсын төсөвт суулгасан билээ.
Босоо тэнхлэгийн авто зам, төмөр зам дамжин өнгөрдөг тус сумын хүн ам өсөж, эрүүл мэндийн үйлчилгээ авах иргэдийн тоо нэмэгдсэнтэй холбогдуулан бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудыг эрчимжүүлснээр иргэдийн эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах орчин нөхцөл бүрдэнэ гэдгийг гишүүд онцолж байлаа.