2021.12.07
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Ц.Мөнхцэцэг: Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл бол тэвчиж үл болох хүний эрхийн зөрчил

Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг хамтдаа тэмцэхийг Европын Холбооны Элчин сайд Аксель Никэйз болон УИХ-ын гишүүн Доктор - PhD, дэд профессор Цэрэнжамцын Мөнхцэцэг нар уриалж байна.

Жил бүр жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аян 11 дүгээр сарын 25-нд эхэлж, 12 сарын 10-нд дуусдаг. Энэ аянаар жендэрт суурилсан хүчирхийллийн бодит байдлын талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлж, хүчирхийлэлтэй тэмцэхэд охид эмэгтэйчүүдэд шаардлагатай хөрөнгө нөөцийг хуваарилж, аливаа ялгаварлан гадуурхалт, нийгмийн хэм хэмжээг өөрчлөхөд олон нийтийн оролцоог эрчимжүүлж иржээ.

Ц.Мөнхцэцэг:

Монгол Улсад хийсэн судалгаагаар таван эмэгтэй хүн тутмын хоёр нь хамтрагчийнхаа зүгээс бие махбодийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн байдаг. Хэрвээ бид эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсоохыг хүсэж байвал институтийн түвшинд төдийгүй бүх талыг оролцуулсан өргөн хүрээтэй хамтын ажиллагаа явуулах шаардлагатай.

"Нийгмийн төрөл бүрийн төлөөллүүд, оролцогч талууд хамтран байгаа бүх газар бүртээ жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг бид дуугарах ёстой. Гэр орон, ажлын байрандаа мөн олон нийтийн газар бид дуу хоолойгоо нэгтгэх ёстой. Тийм учраас УИХ-аас хаврын чуулганаар анх удаа хөдөлмөрийн тухай хуулинд ажлын байран дахь бэлгийн дарамтын асуудлыг оруулсан. Цаашдаа бүх түвшинд хамтдаа зүтгэж, хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэе" хэмээв.

ШИНЭ МЭДЭЭ